Еврей бүсгүй “Гитлерийн секс бөмбөг” хэмээх дүрийг бүтээнэ

Автор | Zindaa.mn
2012 оны 08 сарын 04

Ирэх амралтын өдрүүдээр Холливудад Мел Бруксийн "Продюссерууд" хэмээх алдарт инээдмийн мюзикль тоглогдох гэж байгаа юм. 2001 оноос хойш тайзнаа тавигдаж байгаа энэхүү бүтээл өмнө нь 2500 удаа үзэгчдийн хүртээл болж байжээ. Харин энэ удаад тус жүжигт Ребекки Роминий бүтээж байсан бүсгүйн дүрд Шведийн секс-билэг тэмдэг гэгддэг Улла тоглох юм. Өмнө нь супермодель байсан түүнийг хагас нүцгэн тайзнаа гарах нь үзэгчдийг байлдан дагуулсан гэнэтийн бэлэг байх болно хэмээн Америкийн  хэвлэлүүд бичиж байна. Еврей гаралтай Уллагийн хувьд өмнө нь “Гитлерийн хавар” хэмээх дуулалт жүжигт экс нацист  Франц Либкиндийн дүрийг бүтээж байсан гэдэг. Тэрээр карьерынхаа оргил үедээ Клаудия Шиффер, Кейт Мосс, Наоми Кэмпбелл, Линда Евангелиста, Синди Кроуфорд нартай дэлхийн загварын тайзыг байлдан дагуулж байсан дур булаам бүсгүйчүүдийн билээ.

Бэлтгэсэн Р.Слава

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top