Узбекстанд интернэт ашиглах, мессеж бичихийг түр хоригложээ

Автор | Zindaa.mn
2012 оны 08 сарын 04

Бидний амьдарч байгаа өнөө үе бол мэдээлэл технологийн эрин үе билээ. Дэлхийн аль ч улс оронд интернэт, гар утасгүйгээр ажил амьдрал хэвийн явагдахгүй болсон гэхэд буруудахгүй. Гэтэл Узбекстанд интернэт хэрэглэх, мессеж бичихийг түр хугацаагаар хоригложээ. Тус улсын Засгийн газраас орон даяар их дээд сургуулийн элсэлтийн шалгалт авах таван цагийн хугацаанд үүрэн холбооны бүх оператор хөдөлгөөнт интернэт болон мессеж бичих үйлчилгээг зогсоох үүрэг болгожээ. Учир нь шалгуулагчид элсэлтийн шалгалтын үеэр интернэт гар утас ашиглан хуулах боломжтой гэж үзсэн байна.    

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top