Үнээний дунд өссөн таван настай охиныг олжээ

Автор | Zindaa.mn
2012 оны 08 сарын 04

Чонын үүрэнд өссөн хүүхдийн тухай яриа байдаг. Тэгвэл саяхан Оросын Уралын нийгмийн ажилтнууд амьдралынхаа ихэнх цагийг үнээний хашаанд өнгөрүүлсэн таван настай охиныг олж халамжиндаа авчээ. Охины ээж болон хойд эцэг нь Пермийн бүсэд мал аж ахуй эрхлэн амьдардаг аж. Тэрээр охинд анхаарал халамж тавьдаггүй бөгөөд цэцэрлэгт явуулдаггүйгээс гадна өөрсдөдөө төвөг удаахгүй гэж үнээний саравчинд байлгадаг байжээ. Заримдаа архи ууж найрлахад нь садаа болно хэмээн аяга тавагны шүүгээнд цоожилдог байсан байна. Охин таван настай бөгөөд ярихгүй, халбага сэрээгээр хоол идэж мэддэггүй, үргэлж үнээний сүү уудаг байж. Охиндоо ингэж хүн бусаар хандсан эх болон хойд эцэгт нь эрүү үүсгэн шалгаж эхэлжээ. Харин охиныг нийгэмшүүлж, сэтгэл зүйд нь эмчилгээ хийж байгаа ч бүрэн эдгэхгүй гэж үзэж байгаа аж.          

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top