Женнифер Лопес амрагтаа тусгай өрөө захиалжээ

Автор | Zindaa.mn
2012 оны 08 сарын 05

Тэрээр Москвад ирэх үеэрээ топ модель Наоми Кэмпбеллтэй уулзахаар төлөвлөжээ. Өдгөө 43-тай Женнифер Лопезийн тоглолт тус улсад болоход гурван сар хүрэхгүй хугацаа үлдээд байна. Тэрээр үйлчилгээндээ зориулан таван хос машин захиалжээ. Түүндээ залуу амраг Каспер Смарт болон хүүхдүүдээ дагуулан хотоор аялах гэнэ. Машинуудын жолооч нар бүгд цайвар өнгийн хувцастай байх бөгөөд англиар сайн ярьдаг, Москва хотыг төгс мэддэг хүн байх ёстой аж. Хувийн бие хамгаалагчаар нь 15-тай залуу ажиллахаар болжээ. Харин амрагтаа зориулж зочид буудлын хөрш люкс өрөө бэлдэхийг Оросын талаас шаарджээ. Лопес Москвад 11 сарын 10-11-нд тоглолтоо хийх юм. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top