Йеменд дэлбэрэлтийн улмаас 42 хүн нас баржээ

Автор | Zindaa.mn
2012 оны 08 сарын 06

Тус улсын Абьян мужийн Жаар хотод гашуудлын арга хэмжээний үеэр амиа золиослогч тэсрэх бөмбөгийг ажиллагаанд оруулснаар 40 гаруй хүн нас барж, 37 хүн шархдаж гэмтсэн байна. -Ард түмнийхээ эрх чөлөөний төлөө тэмцэгч эрхмийн дурсгалд зориулсан ёслолын үеэр "Аль-Каида" алан хядах байгууллагынхан бидэн рүү халдлаа. Энэ бол хүний санаанд ч оромгүй харгис явдал хэмээн мужийн амбан захирагч Абьян Жамаль Акаль мэдэгдэл гаргажээ. Уг бүлэглэлийн алан хядагчид Йемений газар нутаг дээрх үйл ажиллагаагаа өнгөрсөн оны хавраас идэвхжүүлж эхэлсэн бөгөөд Абьян, Зинзибар хотуудад иймэрхүү халдлага болж байжээ.

Р.Слава

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top