Гоо сайхны нууц ба алдартнууд

Автор | Zindaa.mn
2012 оны 08 сарын 06

Яруу найрагч Анакреон үнэртэнг зөвхөн зүрхэн тус газраа түрхдэг, Эпикур өөрөө сүрчиг хийдэг байсан тухай түүхэнд тэмдэглэсэн байдаг.

 

Гоо үзэсгэлэнгийнх нь өмнө эрчүүдийн өвдөг чичирч өөр эмэгтэйчүүд атаархсандаа болон боож үхэх нь холгүй болдог байсан бүсгүйчүүдийн тухай домог түүх болсон үнэн бодит яриа бишгүй бий. Тэгвэл тэдгээрийн гоо сайхан байхын нууц чухам юундаа байв?

Эрт цагаас зөвхөн эмэгтэйчүүд биш эрчүүд гэсэн гоо сайхандаа ихэд анхаардаг байж. Эртний Грект ихэд алдаршсан гоо сайхны жорыг Гиппократ зохиосон гэдэг. Алдарт туйлч Гомерийн үед зочид ширээнд суухаасаа өмнө анхилуун тос биедээ түрхдэг ёс дэлгэрчээ. Яруу найрагч Анакреон үнэртэнг зөвхөн зүрхэн тус газраа түрхдэг, Эпикур өөрөө сүрчиг хийхээс гадна шар тайлдаг бэлдмэл хийдэг байсан тухай түүхэнд тэмдэглэсэн байдаг. МЭӨ 1367-1338 онд амьдарч байсан Египетийн Фараоны хатан Нофретет гоо сайхан байх нь хүзүүгээ сайн арчлахтай холбоотой гэж үздэг байв. Тэрбээр хүзүүндээ байнга маш ховор үнэтэй тосоор жин тавьдаг байсан гэх. Тэгвэл Фараон Акнетоны хатан гоо сайхны нууцыг хиймэл үсэнд байдаг гэж үздэг байв. Энэ ч утгаараа тэрээр өөрийн хиймэл үсний цуглуулгаараа ихэд бахархах дуртай байсан аж. Нөгөө талаасаа Египет бүсгүйчүүд эрчүүдтэйгээ адилхан халимагтай байсан бөгөөд хиймэл үсийг толгойгоо нарнаас хамгаалах, гоо сайхнаа хадгалах үүднээс хэрэглэдэг байв. Мөн эртний Египетчүүдийн гоо сайхныг цэцэггүйгээр төсөөлшгүй. Найр хуриманд ирж байгаа зочид амьд цэцгийн хэлхээгээр гоёдог байсан тухай түүхчид тэмдэглэсэн байдаг.

Харин арьс эрүүл байхын гол үндэс хэмээн үздэг Клеопатра хатан хаан өдөр бүр шинэхэн бүлээн сүүтэй онгоцонд ордог байжээ. Арьсыг цайвар зөөлөн болгоход үүнээс өөр арга үгүй бололтой. Өнөөдөр ч гэсэн бүсгүйчүүд түүнээс дутахааргүй болж усны онгоцоо сүүгээр дүүргэдэггүй юм гэхэд литр орчим сүүг хийгээд биеэ угааж байна. Мөн үрэлгэн зантай Клеопатра сүрчиг болоод оо энгэсэгний хөгжилд ихээхэн хувь нэмэр оруулсан нэгэн юм. Сүрчиг гэснээс энэхүү гоо сайхны бүтээгдэхүүн нь халдварт өвчнөөс сэргийлдэг ажээ. Түүхэн ярианд итгэх юм бол цагаан цуунаас өвөрмөц үнэртэн гарган хэрэглэдэг дөрвөн дээрэмчин аймшигт тахал дэлгэрсэн Марсель хотоор үхсэн хүмүүсийг тонож байсан хэрнээ амьд үлдсэн гэдэг. 1950-иад онд гоо үзэсгэлэнгээрээ дэлхийг донсолгож байсан хонгор шаргал үст Мэрилин Монро уг нь төрөлхийн хар үстэй бүсгүй байсан. Гэвч тухайн үед эрчүүд шар үстэй хүүхнийг таалдаг хэмээн үздэг эл бүсгүй үсээ ислээр түлж шарлуулсан аж.

Эрчүүдтэй нэг оронд орох болгондоо зөвхөн “Шанель”-ийг түрхдэг байсан эл бүсгүй алхаагаа гоё болгох гэж гутлын өсгийг анх удаа нарийхан болгож байсан түүхтэй. Түүнчлэн хамгийн гоо үзэсгэлэнтэй бас ухаалагт тооцогддог эмэгтэй Элизабет Тэйлор эрчүүд зөвхөн өөрийнх нь нүдэнд татагддаг гэж үздэг. Тэрээр цэнхэр нүдээ улам тодруулах гэж сормуус, зовхио ягаан өнгөөр буддаг байжээ. Нэгэн цаг үед секс бэлэг тэмдэг гэгдэг байсан Брижит Бардо нарийхан бэлхүүс, тачаангуй уруул, үсний дэгжин засалтаараа эрчүүдийг хуйлруулж байлаа. Уруулаа цайвар өнгөөр будаж бага зэрэг тос түрхэхэд л эрчүүд түүний араас хуйлардаг байсан хэмээн ярьдаг. Гэхдээ хамгийн гол нь түүний өдөр бүр 10 минутаар хийдэг байсан дасгал нь гоо сайхных нь нууц юм. Тэрбээр уг дасгалаа тасалдуулсан удаа үгүй гэсэн.

 

Алдартай бүсгүйчүүд өөрийн гоо сайхны талаар…

Катрин Зета Жонс: “Би үргэлж инээмсэглэж байхыг хичээдэг. Учир нь миний шүд сурталчилгаанд ч тоглосон болохоор цагаан бас жигдхэн. Шүдээ сайхан байлгая гэвэл долоо хоногт ядаж нэг удаа гүзээлзгэнээр цэвэрлэж байх хэрэгтэй”

Камерон Диаз: “Арьсаа зөөлөн байлгахын тулд өдөр бүр сайн чанарын хуурай сүүгээр нүүрээ арчих хэрэгтэй”

Наоми Кэмпбелл: “Арьсны үрэвслийн эсрэг найдвартай эм бол нунтагласан кофе. Би долоо хоногт нэг удаа нунтаг кофегоор өгзгөө зүлгэдэг.”

 

Тэгвэл Кристина Агулера нүүрээ түүхий төмсөөр арчаад наранд шардаг бол Жасмин хатан хаан Клеопатрагийн жишгийг дагадаг. Тэр онгоцтой усандаа нэг литр орчим сүү хийгээд долоо хоногт хоёр удаа ордог. Гэхдээ сүүтэй усны халуун цельсийн 38 хэмээс хэтрэх ёсгүй гэнэ.

 

Синди Кроуфорд гадагшаа гарахаасаа өмнө зовхи, аньсгаа шинэхэн төмсний зүсмэлээр арчдаг. Энэ нь үрчлээнээс сэргийлдэг хэмээн тэр үздэг. Гэхдээ үрчлээг нуух хамгийн сайн арга бол нарны хар шил юм.

 

Сандра Баллок: “Алим бол дажгүй эмч. Нүүрээ өдөр бүр шинэ алимаар зөөлөн арчих тустай. Шинэ алимны шүүс арьсыг цэвэршүүлж, үрчлээнээс сэргийлдэг”

 

Харин Софи Лоренийг 73 настай гэж хэн ч хэлэхээргүй залуу харагддаг. Тэрбээр гоо сайхан байгаагийнхаа нууцыг улаан лоольтой холбоотой хэмээдэг. Өөрийн зохиосон оливийн тос, зөгийн балыг улаан лоольтой хольж хийсэн тосоор нэр жүжигчин нүүрэндээ массаж тавих дуртай гэнэ.

 

Р.Слава

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top