”Аль-Каида” 09.11-ний алан хядлагадаа зургаан тэрбумыг төлнө

Автор | Zindaa.mn
2012 оны 08 сарын 06

Ийм шийдвэрийг Америкийн дээд шүүхээс гаргажээ. Энэ нь Ираны засгийн газар болон Афганын талибчуудад хандан гаргаж байгаа гэдгээ ч мэдэгдсэн байна. Зургаан тэрбум долларыг нэхэмжлэн авсан тохиолдолд 2001.09.11 өдрийн халдлагын үеэр Ихэр цамхагт амь насаа алдсан хүмүүсийн өр гэрийнхэнд нөхөн төлбөр болгон олгоно гэжээ. Харин одоохондоо хэрэгжихэд туйлын хүнд, бэлэг тэмдгийн чанартай хэмээн шүүмжлэгдээд байгаа энэ тогтоолын хэрэгжүүлэх хугацаа, тусгай нөхцөл заалтууд нь нууцлаг байгаа гэнэ.     

Р.Слава

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top