Вангагийн зөгнөлөөр ямар улс орнууд хамгийн түрүүнд газрын хөрснөөс “арчигдах” бол…
Болгарын алдарт зөнч “эмээ” яагаад Европын орнууд устаж үгүй болох вэ гэдгийг тайлжээ. Тэр хамгийн эхэнд мусульман шашинтан орнууд химийн дайныг өдөөх болно гэдгийг хэлжээ. Ингэснээр 2016 он гэхэд Европ тэр чигээрээ газрын хөрснөөс арчигдана гэсэн байна. Харин үүнийг Ливи хамгийн түрүүнд эхлүүлнэ гэжээ. Тус улсын баруун хэсэгт орших Сирт хотод Каддафи ойролцоогоор 10 тн иприт хэмээх бодисыг нууж байгаа гэнэ. Үүнийг нотолсон АНУ болон холбооны хүчнийхэн энэ удаагийн дайны ажиллагааг эхлүүлээд байгаа аж. Тун удахгүй Ливийн удирдагч Муамар Каддафи эцсийн мөчид химийн зэвсэг хэрэглэх бололтой. Шингэн төрлийн “иприт” хэмээх химийн бодис нь нүд сохолж, амьсгалын замыг түлж, арьсыг шатаах хор хөнөөлтэй гэнэ. Ипритийг дэлхийн нэгдүгээр дайны үед хэрэглэж байжээ. 1915-1918 онд ойролцоогоор 12.000 тн иприт хэрэглэж 400.000 хүний аминд хүрч байсан байна.
Түүнчлэн Вангагийн зөгнөснөөр 2011 он бол дэлхий нийт өөрийгөө сүйрүүлж эхлэх жил байх аж. Мусульман шашинтны аян дайн дэгдэнэ. Ингэснээр химийн зэвсгийг ихээр хэрэглэж 2016 он гэхэд Европ тивийн хүн ам тэр чигээрээ устана гэжээ.
Slava. Zindaa.mn
Сэтгэгдэл ( 0 )