Тори сармагчин тамхинаас гарав

Автор | Zindaa.mn
2012 оны 08 сарын 06

Индонезийн амьтны хүрээлэнд Тори нэртэй 15 настай тамхичин эм сармагчин байдаг аж. Тэрээр энэхүү гаж зуршлынхаа ачаар дэлхий дахинаа од болон танигдсан бөгөөд тамхичин болоод 10 жилийн нүүр үзэж байгаа юм. Тиймээс тус хүрээлэнгийн ажилчид Ториг тамхинаас гаргахаар холын арал руу явуулжээ. Энэхүү арал нь тус хүрээлэнгийн салбар бөгөөд эзэнгүй арлын хүрээлэнд лчиж муу зуршлаасаа гарчээ. Сармагчин хамгаалах төвийн захирал Харди Бактянторо хэлэхдээ “Индонезийн амьтны хүрээлэн зарим нэг ухамсар дорой хүмүүсээс болж багагүй асуудалд өртөх болсон. Амьтны хүрээлэнд амьтдын аюулгүй байдалд элдвээр халдахыг хориглосон журам байдаг ч элдэв зүйлээр амьтдыг дур мэдэн хооллох тэр байтугай тамхиар дайлах явдал хэрээс хэтэрсэн. Хүрээлэнгийн дотоод журмыг эс мөрдөж амьтдад хохирол учруулагчид олширсон. Тэд Торид тамхи өгч муу занд сургаснаар ийм алхам хийхэд хүргэлээ” хэмээн хэлжээ. Түүнчлэн тус хүрээлэнгийн амьтдыг 15 метрийн зайнаас ажиглах шинэ журам баталсан байна. Амьтдын хүрээлэнг сонирхогчид байгууллагын дотоод журам зөрчсөнөөс амьтад хохирсон явдал цөөнгүй тохиож байжээ. Тухайлбал 2010 онд сонирхогчийн буруугаас арслан торноосоо гарч, хүрээлэнгийн нэг тэмээг алж орхисон байна. Өнгөрсөн жил мөн сонирхогчийн хаясан гялгар уутыг идсэн анааш үхсэн байна.          

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top