Олимпийн эх оронд үер болжээ

Автор | Zindaa.mn
2012 оны 08 сарын 07


 Лондонгийн олимпийн зуны XXX  наадмыг  зохион байгуулж байгаа Их Британид өнгөрсөн амралтын өдрүүдэд хүчтэй аадар борооны  улмаас үер болж, хөрсний нуралт үүссэн байна. Английн баруун өмнөд хэсэг, Шотландын хилийн нутгуудад хоёр шөнийн турш орсон ширүүн бороо гамшгийн байдал үүсгэж болзошгүй болжээ. Их Британи даяар 26 нутаг үерийн аюултай байгаагийн 13 нь Англи, Уэльст, бусад нь Шотландын нутаг дэвсгэр ажээ. Хөрсний нуралт үүссэний улмаас зарим хот тосгодын хүмүүс гэрээсээ гарч чадахгүй хашигдсан байна. Үерийн усыг соруулахаар гал сөнөөгч, аврагчид долоо цагийн турш ажиллажээ.

 Г.Энхтуяа

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top