Өнгөрсөн ням гарагт Энэтхэгт болсон энэ хэргийн золиос нь 26 настай орос бүсгүй байсан аж. Хүчирхийлэгчид тавуулаа байсан бөгөөд хэргийг үйлдэж байхдаа нөхрийг нь байлцуулж бүх үйлдлээ харуулан доромжилжээ. Одоогоор цагдаагийнхан хэргийн газарт үзлэг шинжилгээ хийн гэмт этгээдүүдийг орон даяар эрэн сурвалжлах ажиллагааг эхлүүлээд байна. Дели хотын хойд хэсэгт орших Мажну-ка-Тила дүүрэгт болсон хэргийг үйлдэгчид залуу хосыг бөглүү газарт хууран дагуулан очиж, нөхрийг нь зодож тамлан эхнэрийг нь хүчиндсэн гэх мэдүүлгийг хохирогчдын зүгээс гаргажээ. Одоогоор орос иргэдийг Аруна-Асаф-Али эмнэлэгт хүргээд байгаа бөгөөд энэ хэрэгт Оросын элчин сайдын яам анхаарлаа хандуулан хамтран ажиллах боломжтой гэдгээ орон нутгийн хуулийн байгууллагад уламжилжээ. Бүсгүйн хувьд Делид дөрвөн сар гаруй амьдарч байгаа бөгөөд нөхөр нь ирээд дөнгөж 15 хонож байсан гэнэ.
SS Slava
Сэтгэгдэл ( 0 )