АНУ-ын Засгийн газар Ливийн газар тос руу эргэлт буцалтгүй гараа дүрэв бололтой. Тэд Ливийн босогчидтой аль эрт тохиролцоонд хүрч, газрын тосны гол томоохон амнуудыг эзэмшихээр болсон хэмээн барууны хэвлэлүүд бичсээр байна. Обама ч энэ байдалд санаа тавилгүй зөвхөн Кадаффиг яах вэ гэдэг санаа тавьж байна. Африкийн орны удирдлагуудтай АНУ-ын лидерүүд "Муаммар Каддафийг орогнуулаач" гэсэн хүсэлт тавьж хандах болсон талаар “The New York Times” сонин мэдээлжээ. Каддафи Ливийг орхиж явах ёстой гэдэг байр суурин дээр бат зогссоор байгаа Америкчууд Ромын статус буюу гэмт хэрэгтнүүдийг шилжүүлж өгөх олон улсын гэрээнд нэгдээгүй улс оронд түүнийг байршуулбал өөрт нь хэрэгтэй хэмээн пиардаж байна. Каддафи ийм улс орон руу дүрвэж гарвал олон улсын цэргийн шүүхэд дуудагдалгүй үлдсэн амьдралаа амар тайван өнгөрүүлж болно хэмээв. Харин хурандаа кадаффи өөрийнх нь эсрэг боссон томчуудад удахгүй химийн зэвсгээр "сюрприз" барина хэмээгээд байгаа билээ.
Zindaa.mn
Сэтгэгдэл ( 0 )