Жолооны ард тамхи татахыг хоригложээ

Автор | Zindaa.mn
2012 оны 08 сарын 09

Аргентийн улсын Кордовад хотын засаг захиргааныхан жолоо барьж байхдаа тамхи татах нь согтуугаар жолоо барихтай адил хэмээн үзэж жолооны ард тамхи татахыг хоригложээ. Тиймээс тус хотыхон дээрх дүрмийг мөрдөж эхлээд байна. Хэрэв энэ дүрмийг зөрчвөл 11 ам.доллараар торгох бөгөөд жолоо барих эрхийг нь 15-90 хоногоор хасах гэнэ. Харин давтан үйлдвэл торгуулийн хэмжээг хоёр дахин нэмэгдүүлж, тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг нь хоёр жилээр хасах гэнэ. Кордова хотын засаг захиргаа дээрх дүрмийг судалгаанд тулгуурлан гаргажээ. Судалгаагаар жолоо барьж байгаа үед тамхи татах нь зөвхөн жолоочид төдийгүй бусад хүмүүст ч мөн аюултай гэжээ. Учир нь хүн тамхи татах явцдаа анхаарал нь гурван секунд сарнидаг байна. Энэ хугацаанд машин хяналтгүйгээр 70 метр замыг туулсан байдаг гэнэ. Түүнчлэн тамхи иаиаж буй хүний хувцсан дээр унасан үнсийг арилгахаар жолооч анхаарлаа сарниулдаг аж.       

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top