Мадонна “Pussy Riot”-ыг суллахыг уриалжээ

Автор | Zindaa.mn
2012 оны 08 сарын 09

Америкийн поп дуучин Мадонна дэлхийг тойрох ес дэхь аялан тоглолтоо “MDNA” хэмээн нэрлэж Изралийн Тель-Авиваас эхлүүлсэн. Харин уржигдар Москва хотод “Олимпийский” спорт цогцолборт тоглолтоо хийжээ. Тоглолтонд Vogue, Papa Don’t Peach, Like a Player зэрэг хит дуунуудаа өргөн барьжээ. Тоглолтын үеэр дуучин Мадонна шоронд хоригдож буй Оросын “Pussy Riot” панк хамтлагийнхныг суллахыг уриалсан байна. Тэрээр дуучин бүсгүй тайзан дээр хөхөвчтэйгөө гарсан бөгөөд нуруундаа “Pussy Riot” хэмээн бичжээ. Маддона хэлэхдээ “хүн үгээ чөлөөтэй илэрхийлж, эрхээ эдлэх ёстой. Тиймээс тэднийг суллах хэрэгтэй” гэжээ. “Pussy Riot” хамтлагийн бүсгүйчүүд өнгөрсөн хоёрдугаар сард Христийн ариун сүмд танхайрсан гэх хэргээр хоригдож байгаа аж.  

Д.Шинээ     

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top