Москвад 52 мянган хүн жагслаа

Автор | Zindaa.mn
2011 оны 04 сарын 18


Москва хотын төвд Оросын “Наши” хөдөлгөөн  авлигын эсрэг тэмцэлд зориулж 52 мянган хүн оролцсон жагсаал зохион байгууллаа. Хотын зарим гудамж, өргөн чөлөөний замын хөдөлгөөнийг хаасан бөгөөд уг жагсаалд оролцогчдыг  бүс нутгуудаас 500 автобусаар авчирсан байна. Тэд авлигын эсрэг хороо байгуулж, авлигын хэргийг илчилсэн сайт нээж буйгаа зарлажээ.  "Наши” хөдөлгөөний жагсаал элдэв зөрчил, мөргөлдөөнгүй болж өнгөрлөө.

Б.Идэр Zindaa.mn

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top