Х.Мубаракийг амжиж цаазална

Автор | Zindaa.mn
2011 оны 04 сарын 18

Египетийн экс Ерөнхийлөгч, тэрбумтан Хосни Мубарак өөрийнх нь дэглэмийг нураасан “Араб хавар”-ын хувьсгалыг эхлүүлсэн жагсагчдын эсрэг хүч хэрэглэхийг тушаасан нь нотлогдвол цаазаар авахуулж магадгүй болжээ. Тус улсад өрнөсөн бослого, хөдөлгөөнийг нухчин дарах оролдлогын үеэр 400 орчим хүн амь насаа алдсан.“Мубарак гэм буруутай нь тогтоогдвол цаазаар авахуулж магадгүй” хэмээн Каирийн давж заалдах шатны шүүхийн тэргүүн Закариа Чалах мэдэгджээ. Мубаракийн дэглэмийн Дотоод хэргийн сайд байсан Хабиб Адли мөн дээрх хэргээр шалгагдаж байгаа бөгөөд “Жагсагчдын эсрэг хүч хэрэглэх тушаалыг Мубарак өгсөн” хэмээн мэдүүлж байгаа аж. Уг хэргийг шалгах ажиллагаа дор хаяж зургаан сар үргэлжилж, шүүх хурал нэг жилийн дараа болно хэмээн тооцоолж байна. Прокурорын газар Шарм эль-Шейх дахь эмнэлэгт байсан Мубаракийг нийслэл Каир хотын цэргийн эмнэлэгт шилжүүлсэн байна. Зургаан хоногийн өмнө Мубаракийг хоёр хүүгийнх нь хамт баривчилж, бослого хөдөлгөөний эсрэг хүч хэрэглэсэн хэргээр шалгаж байгаа юм. Өндөр настай мубарак шүүх хурлыг хүлээж чадвал түүнийг заавал амжиж цаазал хэмээн амиа алдсан босогчдын ар гэрийнхэн шаардаж байна.

Slava. Zindaa.mn

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top