Хамгийн баян хүнийг эсэргүүцэж жагсав

Автор | Zindaa.mn
2012 оны 08 сарын 11

АНУ-ын Нью-Йорк хотод дэлхийн хамгийн баян хүн Карлос Слимийг эсэргүүцсэн жагсаал болж байна. Мексикийн тэрбумтан К.Слим сүүлийн хэдэн жилийн турш Америкийн нэрт хөрөнгө оруулагч Уоррен Баффет, “Майкрософт”-ын эзэн Билл Гейтс нарыг орлогоороо тэргүүлж дэлхийн хамгийн чинээлэг хүнээр тодорсон юм. Дөрөв дэх өдрөө үргэлжилж буй жагсаалд оролцогчид К.Слимийг монополь байдлаа ашиглаж, зах зээл дээр үнэ хэт хөөрөгдөж байна гэж шүүмжилжээ.

Мексикийн харилцаа холбооны сүлжээний 80 орчим хувийг атгасан К.Слимийн хөрөнгө энэ онд 69 тэрбум ам.доллараар тоологджээ. Тэрбээр “Telefonos de Mexico”, “Altria Group”, “Telcel” болон “America Movil” зэрэг олон компанитай. Мөн Латин Америк, Карибын тэнгисийн орнуудад бизнесээ өргөтгөж, идэвхтэй үйл ажиллагаа явуулж байгаа аж.

Э.Төгс

Эх сурвалж: "Монголын үнэн" сонин

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top