Япон улсын Засгийн газраас иргэддээ зориулж бонд гаргасан нь цунами, газар хөдлөлтийн гамшиг жинхэнэ утгаараа Наран улсын эдийн засагт нөлөөлж эхэлснийг нотоллоо. Японы авто машин үйлдвэрлэгч компаниуд Европ дахь үйлдвэрүүдээ хааж байснаа одоо дотоодын салбарынхаа үүдийг барилаа. Тэдгээр үйлдвэрүүдийн ихэнх нь металлын үйлдвэрүүд бөгөөд цахилгаан эрчим хүч, түүхий эдийн дутагдлаас болж хаалгаа барихад хүрчээ. Тухайлбал, “Toyota Motor”, “Honda”, “Nissan” зэрэг компаниуд сул зогсолт хийгээд байна. Мөн “Sony” корпораци найман үйлдвэр, “Toshiba”, “Mitsubishi Chemical”,”Maruzen Petrochemica 1,” Kyokuto Petroleum”, “Mitsubishi Material”, “Pan Pacific Copper”,” Sumitomo Metal Industries”,” Nippon Steel Corp” зэрэг үндэсний томоохон үйлдвэрүүд зогссон байна.
Д.Сэндэр Zindaa.mn
Сэтгэгдэл ( 0 )