FACT: Азгүй залуугийн жолооны ард бичсэн сүүлчийн мессеж

Автор | Zindaa.mn
2012 оны 08 сарын 13

Энэ бол Техас мужийн Хьюстон хотын иргэн 21 настай Чанс Боте гэх залуу юм. Түүний машинтайгаа давхиж явахад нь ачааны тэргэн мөргөн замын хажуу руу шиджээ. Харин тэрээр осолд орохын өмнөхөн бичсэн нэгэн мессежийг цагдаагийнхан гар утаснаас нь илрүүлжээ. Түүнд нь :-Би мессеж бичихээ болихгүй бол болохгүй нь ээ. Жолоо барьж байхдаа ингэж болохгүй. Үгүй бол осолд орж үхэж ч мэднэ хэмээн бичсэн байв. Гэхдээ тэр аймшигт ослын дараа залуу амьд гарсан ч зургаан сар эмнэлэгт хэвтжээ. Тархиндаа хэд хэдэн удаагийн мэс засал хийлгэсэн түүний бие одоо ч хэвийн биш байгаа гэжээ.

Р.Слава

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top