Дэлхийн өнцөг булан бүрт сонин хачин, шинэ зүйл санаачлагчид олон. Тэдний эдгээр амжилтыг дэлхийн Гиннесийн номд бүртгэдэг билээ. Монголоос томруулдаг шилээр уншиж болох “Монголын нууц товчоо”-г урласан эзэн нь дэлхийн дээд амжилтын номд бүртгүүлэхээр материалаа илгээсэн тухай манай сонин мэдээлж байсан. Мөн Цонжин болдог дахь “Чингисийн хөшөөт” цогцолборт байрлах аварга том монгол гутал ч бас энэ бүлд багтахыг үгүйсгэхгүй. Ингээд Гиннесийн “бүлд” хамгийн сүүлд нэмэгдсэн амжилтуудыг хамтдаа сонирхъё.
92 настай марафонч эмээ
АНУ-ын иргэн Гладюс Буррил хэмээх хөгшин 92 нас 19 хоногтойдоо Хавайн аралд зохиогдсон марафонд оролцжээ. Ингэснээр тэрбээр эмэгтэйчүүдийн марафонд хамгийн өндөр насандаа оролцсон хэмээн гиннесийн амжилт тогтоосон байна. Г.Буррил уралдааны замыг 9.53.16 цаг туулсан нь дээрх амжилт тогтооход нөлөөлжээ.
10.7 метр урт ёо-ёо тоглоом
Бидний мэдэх ёо-ёо тоглоомын утас нь дунджаар 1-1.5 метр байдаг. Харин АНУ-ын иргэн Отим Мюллер 10.7 метр урт утастай ёо-ёо тоглоом бүтээжээ. Тэрээр ийм урт утсыг ашиглан Уилконсин дахь гүүрэн дээр тоглож үзүүлсэн байна. Мюллер Гиннесийн амжилт тогтоох гэж найман жил зарцуулжээ.
Таван цагт 15 мянга, 295 таваг угаажээ
Энэтхэгийн Ченнай мужийн аялал жуулчлалын компанийн 1500 ажилчин таван цагийн хугацаанд далайн эргийн дагуу 15 мянга 295 таваг угаажээ. Тэд угаасан тавагнуудаа дараалан байрлуулсан нь 3.2 км урттай болсон байна. Урьд нь Индонезчууд мөн хугацаанд 10 мянга 488 таваг угааж байжээ.
Zindaa.mn
Сэтгэгдэл ( 0 )