“SOS” гэх энэ гурван үсэг ямар утгатай вэ?

Автор | Zindaa.mn
2012 оны 08 сарын 14

Тусламж хүсэгчдийн “SOS” хэмээх дохиог бий болоод 100 жил болж байгаа юм. 1908 онд энэ дохиог далайн хөлөг онгоцууд тусламж хүссэн vедээ бие биедээ илгээдэг болжээ. SOS гэдэг нь “-Save Our Souls” /-Бидний зүрх сэтгэлийг авраач/ гэсэн өгүүлбэрийн товчлол аж. “SOS"-оос гадна авралын бас нэгэн дохио байдаг гэнэ. CQD гэсэн дохио нь дараах гурван утгыг илэрхийлдэг байна. “-Come Quick, Danger!” /-Хурдан ирээрэй. Аюул/, “-Come Quick - Drowning!” /-Хурдан ирээрэй. Живж байна/ мөн “-Come Quick, Dammit!” /-Хурдан ирээрэй. Чөтгөр ав/ гэсэн утгатай ажээ.

Р.Слава

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top