Хамгийн тансаг мөртлөө хямдхан цанын баазын зочид буудлууд

Автор | Zindaa.mn
2011 оны 04 сарын 18

 “Times” сонин болон Hostelbookers.com сайт хамтран өнөөдөр vйл ажиллагаагаа хамгийн идэвхтэй  явуулж буй дэлхийн хамгийн шилдэг зочид буудлыг нэрлэжээ. Гэхдээ энэ удаад тэд өвлийн спорт сонирхогчдын таашаадгийг сонгожээ. Харин судалгааны багийнхан өнөөгийн vvсээд байгаа эдийн засгийн хямралын vеийг харгалзан vзэж рейтингийг жагсаахдаа нэг шөнө хоноглоход наймаас 48 фунт төлдөг зочид буудлуудыг сонгосон байх юм. Энэ хэмнэлттэй талдаа гэсэн vг л дээ. Харин vнэтэй тансгуудыг тэд нэрлэхээ энэ удаад татгалзжээ. Санал асуулгыг бvтэн сарын хугацаанд бvхий л цанын бааз тэнд амрагчдын дунд явуулж vр дvнг нь гаргахад:

 

01.Cube Savognin. Савоньин. Щвейцари

Энэ зочид буудал нь өөрийнхөө дизайнаар нэрлэгдсэн. Долоон метр өндөртэй куб маягийн стиль тvvнээс мэдрэгдэнэ. Хөнгөлөлтийн тухайд гэвэл бvтэн өдрийн турш бааранд ундаа,шvvс vнэгvй, тэгээд бас vзэсгэлэнт байгалийн сайхныг цонхоороо байнга харахад мөнгө “төлөхгvй” ажээ. Судалгааны рейтингд 95%-ийн өндөр санал авчээ. Хамгийн ойрхон нисэх онгоцны буудал: Цюрих, Милан. Хоногийн ханш: 30-36 фунт

 

02. Euro Youth Hotel, Бад Гастайн. Австри

1-5 хvн амарч болох 59 өрөөтэй. Энд амрахаар ирэгсдэд  спа vйлчилгээ, чаргаар гулгах, парапланаар нисэх зэрэг vйлчилгээ vнэгvй ажээ. Мөн өндөр сарьдаг оргил бvхий vзэсгэлэнт байгалиар дураараа зугаалан , эрvvл агаар амьсгалахыг тэнд “vнэгvй зөвшөөрдөг” гэнэ. Санал асуулгад 94.3%-ийн саналтайгаар хоёрт бичигджээ. Хамгийн ойрхон нисэх буудал: Зальцбург, Клагенфурт, Инсбург. Vнэ нь: энгийн өрөө хоногийн 14 фунт бол тусгай өрөөнд 17 фунт төлөөд тухтай гэгч нь амарч болох юм байна.

 

03. Хостел Good Bye Lenin. Закопане. Польш

Энэ нь Татрын нурууны хормойд орших, эргэн тойрон модоор хvрээлэгдсэн эртний тvvхтэй амралтын газар. Гаднаас нь харахад эртний хуучин байшингууд мэт харагдах ч vйлчилгээ болон интерьер нь жинхэнэ орчин vелэг гэхэд болно. Үнэхээр хамгийн vйлчилгээ сайтай, тохилог зочид буудлын нэг. Зарим өрөөнvvдийг гэртээ байгаа мэт сэтгэгдэл төрvvлэхээр тохижуулжээ. Тэр ч утгаараа 93.4%-санал авсан байна. Ойрхон бууж болох нисэх буудал: Краков. Ханш: энгийн өрөө найман фунт. Люкс нь хоногийн 14 фунт.

 

04. The Aparthotel Gцtzens. Инсбрук. Тироль. Австри

Aparthotel Gцtzens зочид буудал нь Инсбрукаас өмнө зvгт найман км-т оршдог. Тэндхийн баарны төгс vйлчилгээ нь орон нутгийнхан болон жуулчдад ч  алдартай. Зөвхөн бааранд vйлчлvvлж, өөрийгөө хаан мэтээр төсөөлөх гэж ийшээ ирэх хvн ч олон байдаг гэнэ. Энгийн өрөө гэж байхгvй бөгөөд тусгай өрөөнд хоногт 35 фунт төлөөд өглөөний цайгаа vнэгvй уух ажээ.

 

05. Fireside Inn. Брекенриж. Колорадо. АНУ

Хэдийгээр багахан хэмжээний, гэр бvлийн ч гэлээ Fireside Inn зочид буудал нь тухтай амьдрах орчинг бvрдvvлж дээрээс нь дээд зэргийн хостел vйлчилгээг vзvvлж чаддаг. Энд интернет vнэгvй “ухаж”, халуун душ, саунд хvссэн цагтаа ороход мөнгө төлөхгvй. Гэрийн эзэд нь vнэхээр сайхан зантай. Бараг таныг vнэтэй хивсэн дээр нь юм асгахад тэд инээгээд л байж чадна. Шил шаазан хагалчихлаа гэж огт бvv санаа зовоорой гэсэн бичиг орох хаалган дээр байдаг.

Ингээд гэр бvлийн хостелд амрагч, аялагчид 92.3%-ийн саналаа дуу нэгтэй өгчээ. Денверийн онгоцны буудлаас ийшээ ирэх хамгийн дөт зам. Өрөө болгон нь хоногийн 20 фунт гэнэ.

 

06. Hotel Moravsko Village. Банско. Болгари

Цанын спорт сонирхогчид яг таарах газар бол Moravsko зочид буудлыг тvшиглэсэн цанын бааз билээ. Мөн энд ирэгсэд жинхэнэ Болгар vндэсний хоолны амтыг энд мэдэрнэ.  Тансаг амт бvхий хоолоороо амрагч, аялагчдыг татдаг Moravsko-д 92%-ийн санал иржээ. Нийслэл Софид л хамгийн ойрхон нисэх буудал байгаа шvv. Тусгай өрөө нь гэхэд хоногт 12 фунт гэхээр гайгvй л байгаа биз дээ.

 

07. Shimaya Ryokan. Нагано. Япон

Наран улсын хамгийн сайхан амралтын газарт ирсэн хэн ч гэсэн байгалийн сайхнаар  хийх аялалд vнэгvй оролцож, цасны сармагчинтай “найз” болохын зэрэгцээ халуун рашаанд өдөржин суусан ч болно. Танаас мөнгө нэхэхгvй ээ. Япон хоол, vндэсний хувцас, япон vйлчилгээ, япон массаж, японы vзэсгэлэнт өвөл… бvгдийг энд л харж болно. Синсу Мацумотод онгоцоор газардаж болох бол Нагойа, Осака, Тохиогоос хурдан гэлт тэргээр “нисээд л“ ирнэ. Люкс өрөө 35 фунт.

 

08. Backpackers Villa Sonnenhof. Интерлакен. Щвейцари

Маш цэвэрхэн, ямар ч хуучний гэх зvйлгvй төгс орчин vеийн зочид буудал. Vйлчилгээ нь ч, тохижолт нь ч, хоол нь ч тэр…XXI зууных. Авсан санал нь 89.6%-тай. Зургаан ортой өрөө 20 фунт бол ганц хvнийх нь 28 фунт. Хамгийн ойрхон Цюрихт нисэх буудал байна.

Р.Слава Zindaa.mn

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top