ОХУ-ын улсын анхны Ерөнхийлөгч улсынхаа шинэ цагийн тvvхэнд голлох vvрэг гvйцэтгэсэн нэгэн билээ. Оросын мэдээллийн Times.ua хэмээх сайт Борис Никтэй холбоотой хэд хэдэн фактыг нийтлээд байна.
01.Ельциний зvvн гар хоёр хуруугvй байжээ. Тэрээр бvр хvvхэд байхдаа хоёр хуруугаа алдсан гэнэ. Тэгэхэд Боря хvv найзуудтайгаа цэргийн нэгэн складыг “ухаж” байтал гэнэт гар бөмбөг дэлбэрчээ. Ер нь тэрээр хvvхэд байхдаа маш дэггvй, зодоонч бацаан байсан гэнэ. Нэг удаагийн дvvрэг хооронд атамануудын зодооны vеэр хамраа хугалсан ч гэдэг.
02. Ельцин 35-тайдаа Свердловскийн барилга угсралтын vйлдвэрийн даргаар ажиллаж байжээ. Таван жилийн социалист уралдааныг дvгнэх vеэр тvvнийг Лениний одонгоор шагнуулахаар Москва руу нэрийг нь явуулаад байв. Гэтэл тэр одонг авч чадаагvй. Учир нь яг нэр дэвшээд байх vед тvvний удирдан бариулж, ашиглалтанд өгөхөд бэлэн болоод байсан таван давхар орон сууцны барилга нуржээ. Шагнуулах биш, харин арга хэмжээ авахууллаа.
03. 1987 оны 11 сард Горбачевийн тушаалаар Ельцин Москва хотын КНТХ-ны нэгдvгээр нарийн бичгийн даргын өндөр албан тушаалаасаа халагдаж байв. Vvний дараахан тэр амиа хорлохыг завдаж байсан аж.
04. 1990 онд тvvнийг Испанид айлчлан ирэх vед сууж явсан онгоц нь осолджээ. Тэр vед онгоц маш хvчтэй ослын буулт хийснээс болж Ельцин нуруундаа гэмтэл авч байсан юм. Хожим уг ослыг Оросын КГБ-гээс урьдчилан зохион байгуулсан гэх таамаг гарч байв.
05.1991 оны шинэ жилийн баяраар Оросын ард тvмэнтэй Ельцин биш, харин нэрт элэглэгч Михайл Задорнов мэндчилжээ.
06. Тvvнийг архинд дуртай гэдгийг хvн бvхэн мэднэ дээ. Германд байхдаа удирдаачийн дохиурыг шvvрэн авч өөрөө оркестрыг удирдан Ирландын Ерөнхийлөгчид гэнэтийн бэлэг барьсан. Билл Клинтон нэг удаа “Бид архи ууж хөгжилдөж байгаа Боряд хайртай. Тэрээр ийм байх нь нэгэн их зантай улс төрчөөс дээр шvv” хэмээн ам алдаж байсан удаатай.
07. Ельцинг нас барсны дараа Госдумын хурлын vеэр коммунист намын фракцийнхан тvvний дурсгалыг хvндэтгэн босохоос татгалзаж байсан юм.
Slav. Zindaa.mn
Сэтгэгдэл ( 0 )