Синтия Никсон жирэмслэхийг хүсэж байна

Автор | Zindaa.mn
2012 оны 08 сарын 15

“Их хотын секс” киноны од 46 настай Синтия болон түүний нөхөр \эхнэр Кристин Маринони бүсгүй\ нарыг Нью-Йоркийн Ист-Виллеж дэх гэрийнх нь ойролцоо бараг өдөр шахуу харж болох гэнэ. Шопинг хийж байгаа сонин худалдан авч байгаа бас кафед өглөөний цайгаа ууж байгаа хоёр бүсгүйтэй та хаана ч таарах бололтой. Ингэхдээ Синтия өнгөрсөн оны хоёр сард төрүүлсэн Макс хүүгээ байнга авч явдаг гэнэ. Тэр нэр нь үл мэдэгдэх донор залуугаас үр суулгуулах аргаар хүүгээ төрүүлсэн билээ. Харин том хоёр хүүхэд нь эцэг Дэнни Мозесийнхоо хамт амьдардаг юм. Тэгвэл жүжигчин бүсгүйн хувьд ирэх жил л дахин хүүхэдтэй болж охин төрүүлэх төлөвлөгөөтэй байгаа бололтой.

Р.Слава

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top