Японы "Кykcera Corp" компани дэлхийн хамгийн хурдан хэвлэх машиныг бүтээжээ. Энэхүү төхөөрөмж нь минутанд 152 хуудас хэвлэдэг гэнэ. Тус компани бүтээгдэхүүнээ одоогоор өөрсдийн хэрэгцээнд ашиглаж байгаа аж. Ирэх оноос машиныг худалдаанд гаргахаар төлөвлөөд байгаагаа онцоллоо. Хэвлэх машины толгой нь хоёр хэсэгтэй бөгөөд нэгэн зэрэг ар өвөргүй минутад 100 гаруй хуудас хэвлэж чадах өндөр хүчин чадалтай юм. Компьютерийн зах зээлд хэвлэх машин хамгийн эрэлт хэрэгцээтэй барааны нэг гэдэгтэй хэн ч маргахгүй. Энэ нь цаг хугацааг хэмнэхээс гадна богино хугацаанд хэдэн зуугаар нь хэвлэх боломжтой ажээ.
Х.Даваа
Сэтгэгдэл ( 0 )