Оросууд Мадоннагаас 330 сая рубль нэхэмжилжээ

Автор | Zindaa.mn
2012 оны 08 сарын 16

Оросын Үйлдвэрчний эвлэлийн идэвхтнүүд болон зарим нийгэмлэгийн зүгээс Бурханд итгэгчдийн сүсэг бишрэл, соёл зан заншлыг доромжилсон гэх шалтгаанаар 330 сая рублийг дуучин Мадонна болон түүний концертыг Санкт-Петербургт зохион байгуулагчдаас нэхэмжилсэн байна.

Шүүхэд гаргасан нэхэмжлэлийн өргөдөлдөө тэрээр Мадоннагийн концертын зарим хэсгийн бичлэгийг эд мөрийн баримт болгон хавсаргажээ.

Тэд Мадоннаг гомосексуализмыг сурталчлан, элдэв гаж үзэгдлүүдийг өөгшүүлсэн хэмээн буруутгаж байгаа аж.

Тэд мөн Санкт-Петербург хотын прокурорт өргөдөл гарган дуучин эмэгтэй Луиза Чикконе болон концертыг зохион байгуулагчдыг шийтгэхийг хүссэн байна.

Д.Мигаа

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top