Өнөөдөр – Мадоннагийн төрсөн өдөр

Автор | Zindaa.mn
2012 оны 08 сарын 16

2012 оны 8-р сарын 16-ны энэ өдөр алдарт дуучин Мадонна 54 насны ойгоо тэмдэглэж байна. Оросын одод өөрсдийн “Твиттертээ” дуучинд мэндчилгээ дэвшүүлжээ.

Тина Канделаки: “Happy B-Day, Queen! Зарим хүмүүс түүний концертыг бойкотлохыг хүсэж байгаа хэдий ч би Мадоннад төрсөн өдрийн мэнд хүргэхийг хүсч байна”

Вадим Галыгин: “Өнөөдөр Мадоннагийн төрсөн өдөр. Хэн очих вэ? Юу бэлэглэх вэ? Өглөөнөөс хойш толгойд юу ч орж ирдэггүй...” хэмээн хошигножээ.

Татьяна Терешина:  “Өнөөдөр хамгийн гайхалтай агуу жүжигчдийн нэг мэндэлжээ. Мадонна бол жүжигчин хүн ямар байх, дуучны хоолой ямар чухал болохыг амьдралаараа баталсан хүн. Зарим дуучдыг нүдээ аниад сонсонгоо таашаал авдаг бол түүнийг нүдээрээ харж, мэдэрч, цоглог байдлаас нь эрч хүч олж авдаг. Би түүнд маш дуртай, бүр хүүхэд байхын түүний улаан фен байлаа.  Түүний нэр бол – M A D O N N A!” гэжээ.

Бид ч бас түүнд төрсөн өдрийн мэнд дэвшүүлэхийг хүслээ.

Wishing you ALL of God”s richest Blessings today and for the rest of your life...

Д.Мигаа 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top