Кристен Стюарт, Руперт Сандерс нарын түр зуурын сээтэгнэл тэдэнд асар их гарз хохирлыг авчирчээ.
Жүжигчин бүсгүй хайрт Роберт Паттинсоноо алдаж, найруулагч олон жил ханилсан үнэнч гэргийгээсээ салсан байна.
Тэдний мэргэжил, уран бүтээлийн карьерт хүртэл ихээхэн өөрчлөлт орсон аж. Ёстой л ялихгүй зүйлээс ямааны гарз гэгчээр санаанд оромгүй тэнэг байдлаар эцсийн үр дагавар нь илэрхийлэгдсээр байна.
Кристен Стюарт найруулагчаар нь Руперт Сандерс ажиллаж байсан “Цасангуа ба Анчин” хэмээх киноны гол дүрд маш чадварлаг тоглож байсан ажээ. Гэвч энэ бүхнийг үл харгалзан цуврал үлгэрийн үргэлжлэл түүний оролцоогүйгээр, өөр найруулагчийн удирдлага дор цаашаа үргэлжлэх болсон байна.
Universal кинокомпани болон продюссеруудын зүгээс хүүхдийн үлгэрт хайр сэтгэлийн талаар араар тавилтын үлгэр дууриал болсон жүжигчнийг оролцуулахыг хүсээгүй ажээ. Гэвч жүжигчин, найруулагч хоёрын үүсгэсэн энэхүү скандал нь аль хэдийн уг киноны маш сайн реклам болж чадсан байна.
“Цасангуа” цувралын энэ хэсгийн үйл явдал Анчны хувь заяаг тойрон өрнөх ба Кристен Стюарт өмнөх сюжетийг холбож өгөхийн тулд бага хэмжээний туслах үзэгдэлд оролцож магадгүй аж.
Д.Мигаа
Сэтгэгдэл ( 0 )