Кейт Моссын охин ээжийнхээ жинхэнэ хуулбар

Автор | Zindaa.mn
2012 оны 08 сарын 17

Супермодель Кейт Моссын 9 настай охин Лила Грейс ээжтэйгээ гайхалтай адилхан ажээ. Тэрээр үнэлж боломгүй удамшлын ачаар маш гоолиг бие галбир, шаргал үс, зөв төрхтэй нүүр царай түүнд заяажээ.

Ээж охин хоёр зураг авахуулалт болон энгийн аялал зугаалганд зориулан яг адил стилээр хувцаслан өөрсдийн төстэй байдлаа зориуд онцолж өгдөг байна.

Тэд хоёулаа адил савхин куртка, гутал, цэцэгтэй даашинз, ажил хэрэгч костюм, свитер, жийнс, майк, хөнгөн маягийн судалтай цамц өмсдөг ажээ. Нэг удаа хоёулаа яг адилхан Евагийн костюм өмсөж зурагаа авахуулсан байна.

Лилагийн хувцаслалтанд түүний асрагч, ээж нь эсвэл өөрөө ч юмуу, хэн анхаардаг нь тодорхойгүй хэдий ч тэр ямагт үлгэр жишээ цэмцгэр байдалтай харагддаг ажээ.

Д.Мигаа 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top