Жеймс Камерон 5 тэрбум доллараар 3D зурагт бүтээнэ

Автор | Zindaa.mn
2011 оны 04 сарын 20

Нэрт найруулагч Жеймс Камерон бага оврын дэлгэц буюу айл бүрийн хойморт байх зурагтыг 3D технологид суурилуулан өргөжүүлэх туршилт хийж байна. Тэрбээр “Аватар” киноны зураглаач Винс Пакетай хамтран ажиллаж байгаа ба жирийн нэвтрүүлгийг 3D хэмжээсээр бодит юм шиг үзэгчдэд нэвтрүүлэх зорилготой аж. Тэд энэхүү ажиллагаандаа 4.7 тэрбум долларын төсөв бүрдүүлээд байгаа юм. “Шинэ төслийн хүрээнд хийгдэж буй 3D технологид суурилсан зурагтад спортын тэмцээн, цуврал кино, жүжиг, тоглолт гээд бүхий л теле нэвтрүүлгийн төрлийг хамруулах боломжтой. Харин “Сони” корпораци, “Мицүбиши” электроникс тэргүүтэй олон компани хамтран Камероны төслийн дагуу 3D зурагт, шил үйлдвэрлэхээр болсон байна. Зурагтын гэрэлтүүлэгчид хувьсал хийж, 3D шилийг сайжруулан үнийг нь одоогийнхоос хэд дахин хямд өртгөөр бүтээх юм.

Zindaa.mn

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top