Оросын Шинжлэх ухааны академийн Фанагорын судалгааны багийнхан 13-р зууны үеийн эртний худалдааны хөлөг онгоцны сэг олжээ. Уг олдвор Таманскийн хойгийн эргийн ойролцоо далайн гүнд байсан аж. Эрдэмтдийн хэлснээр иймэрхүү сайн хадгалагдсан эртний олдвор дэлхий дээр таваас илүүгүй байдаг гэнэ.
Фанагорын экспедицийн шумбагчид эртний живсэн грекийн хотын усан боомтын хэсгийг судалж байгаад 1.5 метр гүнд булагдсан байсан уг хөлгийг олсон байна.
Хөлгийн ихэнх хэсэг нь судлахад төвөгтэй газар байсан тул өдөрт хэдэн удаа ухах хэрэг гарч байжээ. Одоо археологичид олдворын зураглалыг хйиж байгаа ба үүний дараа далайн гүнээс татаж гаргах ажиллагаа явагдах аж.
Эрдэмтдийн үзэж буйгаар хөлгийн сүйрлийн шалтгаан нь түүн дээр түймэр гарсантай холбоотой аж. Энэ талаар хөлгийн түлэгдэж шатсан хэсгүүд баталж байна гэжээ.
Энэхүү худалдааны хөлгийг татаж гаргаснаар Оросын нутаг дэвсгэр дээр байрлаж байсан эртний грекийн колони болох Фанагорын музейн ховор үзмэрүүдийн нэг болох юм байна.
Д.Мигаа
Сэтгэгдэл ( 0 )