49 настай Холливудын хатагтай маань хар тамхичин болохоо шахан, олон хүмүүс түүнийг энэ байдлаасаа салж чадна гэдэгт эргэлзэж байсан билээ.
Гэвч Деми Мур өөрийгөө жолоодож чаджээ. Тэрээр Эштон Катчераас салсны дараа эмнэлэгт курс эмчилгээ хийлгэсэн байна. Харин эмнэлгээс гарч ирэхдээ биеийн галбир нь төдийлөн сайнгүй, асар ихээр турснаас бараг л араг яс шиг харагдаж байжээ.
Ингээд Деми эрүүл хооллолтын хувийн эмчтэй болж хэсэг хугацааны дараа гипнозыг ашиглаж эхэлсэн аж.
Саяхан Деми Мур найз залуу Мартин Хендерсонтой зугаалж явахыг нь харахад гадна төрх нь тийм ч аймаар бус бараг хуучин байдалдаа орж сэргэсэн нь ажиглагдсан байна.
Нөхөн сэргээх бие бялдрын дасгалууд, уураглаг хүнс, гипноз зэрэг нь хэргээ бүтээсэн бололтой: одоо Мур бараг 10 кг илүүдэл жинтэй болсон ажээ.
Д.Мигаа
Сэтгэгдэл ( 0 )