Пермийн хязгаарын Кудымкар хотын оршин суугч нэгэн эр эхнэрээ вампир гэж эндүүрэн толгойг нь сүхээр цавчсан байна.
53 настай уг этгээд олон хоног тасралтгүй архидснаас цагаан солио тусаж, нүдэнд нь хий юмс харагдаж эхэлсэн аж.
Тэрээр эхнэрийнхээ толгойг сүхээр тасалсны дараа мөчлөн угаалгын өрөөндөө нуусан байжээ. Энэ эмгэнэлт явдлын талаар сэргийлэхэд талийгаачийн хамаатан мэдээлсэн байна.
Мөрдөн байцаалтын явцад гэмт этгээд өөрийн бурууг хүлээн, түүн рүү вампирууд дайраад байх шиг санагдснаас ийм зүйл хийчихлээ хэмээн мэдүүлжээ.
Д.Мигаа
Сэтгэгдэл ( 0 )