Николас Кейж согтуугаар танхайрав

Автор | Zindaa.mn
2011 оны 04 сарын 18

Нэрт жүжигчин Николас Кейж согтуугаар машин жолоодон тун дэггүй авир гаргажээ. Тэрбээр Нью-Орлеан хот дахь франц хорооллын гудамжнаа хамт явж байгаад эхнэр Алистэйгээ муудалцаж, хэсэг зогссоноо гэр рүүгээ явсан байна. Гэрийнхээ үүдэнд машинтайгаа ирээд мөн л хэрэлдэж эхэлж. Цагдаа нарыг ирэхэд тэр машиныхаа дугуйг хүчтэй өшиглөж байснаа такси барьж зугтахыг оролджээ. Цагдаа нар барьж аван машиндаа оруулахад байдгаараа орилж хашгичиж, хараал урсгасан байна. Цагдаа нар түүнийг үг дуугүй гавлаж шоронд хийсэн байна. Маргааш нь тэрбээр танхай авир гаргасныхаа төлөөсөнд 11 мянган доллар төлж суллагджээ. Кейж Нью-Орлеанд байн байн ирдэг бөгөөд энд түүний үнэтэй эдлэн газар байдаг ажээ. Харин яагаад эхнэртэйгээ түнжин хагарсан шалтгаанаа жүжигчин нууцалж байгаа юм байна.

Эх сурвалж: Өдрийн шуудан

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top