Болгарын хэвлэл мэдээллийн хэрэгслүүд Оросын Ерөнхийлөгчийг өвөө болсон талаар мэдээлэл түгээж эхэллээ.
БТВ телесуваг өөрийн албан ёсны вебсайтдаа Владимир Путины охин Мария Путина Болгарын нэгэн нэр хүндтэй төрөх эмнэлэгт наймдугаар сарын 15-нд хүү төрүүлсэн тухай мэдээлжээ. Мария Путина өөрөөрөө төрөх боломжгүй байсан учраас кесарево хагалгаа хийлгэсэн аж.
Одоогоор эх, хүүгийн бие сайн байгаа ба Путин охиноо очиж эргэнгээ хүү төрүүлсэнд нь баяр хүргэсэн байна.
Мария Путина 1985 онд төрсөн ба Петербургийн Улсын Их сургуульд суралцаж байжээ.
Д.Мигаа
Сэтгэгдэл ( 0 )