Сугалаанаас жек-пот хожин саятан боллоо

Автор | Zindaa.mn
2012 оны 08 сарын 17

Британийн хос Эдриан,  Жиллиан Бейфорд нар сугалааны тасалбар худалдаж авснаар ядуу тарчиг байдалтайгаа салах ёс гүйцэтгэжээ.

Саффолкийн оршин суугч гэр бүлийн хоёр бүх Европын “Евромиллионы” сугалаанаас 190 сая евротой тэнцэх хэмжээний рекорд жек-пот хожсон байна. Энэхүү хожлын мөнгөөр 4 тонн шижир алт худалдаж авч болохоор ажээ.

Тэд өөрсдөд нь ийм том аз тохионо гэж зүүдэлж ч байсангүй. Ердөө долоохон хоногийн өмнө гэр бүлийн төсвөө яаж дараа сар хүргэх вэ хэмээн толгойгоо гашилгаж байсан аж.

41 настай Эдриан жижиг хөгжмийн дэлгүүр ажиллуулан, эхнэр Жиллиан нь хүүхдийн цэцэрлэгт сувилагчаар ажилладаг юм байна. “Бидэнд мөнгө хэрэгтэй байсан учраас азаа туршихаар энэ тасалбарыг худалдаж авсан. Өнгөрсөн сар бидний хувьд маш хүнд байсан” хэмээн хосууд өгүүлжээ.

Тэд хэдийгээр асар баяжсан ч өөрсдийн амьдралын хэв маягаа өөрчлөхийг хүсэхгүй байгаа гэнэ. Эдриан Канад руу аялахыг мөрөөдөж байгаа бол эхнэр Жиллиан нь спорт загварын машин худалдаж авахаар төлөвлөөд байгаа аж. Түүнээс гадна хүүхдүүд нь аль хэдийнээс мөрөөдөж байсан “Диснейлендээ” үзэх юм байна. Мөн мөнгөнийхөө зарим хувийг хамтын амьдралын хүнд хэцүү эхний жилүүдэд нь тусалж байсан найз нөхөд, хамаатан садандаа бэлэглэх ба тодорхой хувийг хүүхдүүдэд туслах санд хандивлах ажээ.

Д.Мигаа 

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top