Барак Обама яагаад сонгино иддэггүй вэ

Автор | Zindaa.mn
2012 оны 08 сарын 18

АНУ-ын Ерөнхийлөгч ажил үүргийн чиглэлийн дагуу хүүхдүүдийг үнсэх тохиолдол их гардаг учраас сонгино иддэггүй гэжээ.

Иймэрхүү ач холбогдолтойгоор хүүхдүүдэд анхаарал тавих нь олон улс төрчдийн сонгуулийн өмнөх кампанит ажлын салшгүй хэсэг болдог бөгөөд Барак Обама ч өсвөр үеийнхний дунд алдар нэртэйн хувьд хэзээ ч боломжит шаансыг зүгээр өнгөрүүлдэггүй аж.

Барак Обама хоёр хөөрхөн охины аав учраас бяцхан хүүхдүүдтэй хэрхэн аятайхан харьцахаа маш сайн мэддэг. Түүний тэвэрсэн хүүхдүүд огт уйлдаггүй бөгөөд харин ч таатайгаар инээдэг ажээ.

Саяхан ноён ерөнхийлөгч гуравхан долоо хоногтой нярай хүүтэй зурагаа хамт авахуулжээ. Обама цагаан ордондоо Засгийн Газрын гишүүдийн хүүхдүүдтэй хөөцөлдөж тоглох дуртай аж.

Д.Мигаа

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top