12 жилийн өмнө Брэд Питтэй гэрлэхдээ жүжигчин бүсгүй Лоуренс Стилийн даруухан хэрнээ загварлаг хуримын даашинз өмсөж байжээ.
Тэр цагаас хойш “Марли бид хоёр”, “Найзууд” зэрэг кинонд тоглохдоо өмсснийг эс тооцвол Женнифер амьдралдаа ахин хуримын даашинз өмссөнгүй.
Харин одоо 43 настай Женнифер Энистон 41 настай Жастин Терутай гэрлэхээр болж хуримын даашинзны асуудал хурцаар тавигдаж эхэлсэн байна.
Жүжигчин бүсгүй энэ талаарх төлөвлөгөөгөө нууцалж байгаа хэдий ч хуримын өмсгөлийн хамгийн үнэтэй, эрэлт хэрэгцээтэй загвар зохион бүтээгчдийн нэг болох Ливаны Рим Акрагийн Женниферт зориулан бэлдсэн хуримын даашинзны загварууд аль хэдийн интернетд тавигдсан аж.
Д.Мигаа
Сэтгэгдэл ( 0 )