Хэт халуун хуурайшилт Европыг бүрхэж байна

Автор | Zindaa.mn
2012 оны 08 сарын 18

Францын баруун өмнөд хэсэгт хэт халуун болж термометрийн заалт +35 градус болж ойрын хоёр өдөр зарим хотуудад +40 градус хүрнэ хэмээн урьдчилан мэдээлсэн байна.

Онцгой байдлын албанаас гэнэтийн халуунаас болгоомжлохыг анхааруулжээ.

Эмнэлгүүдэд наранд цохиулж бие нь муудсан хүмүүс ирж эхэлсэн аж. Эрх баригчдын зүгээс оршин суугчид болон жуулчдыг өдрийн цагаар аль болохоор гадуур гарахгүй байхыг уриалсан байна.

“Бид амралтын өдрөөрөө Парижад жуулчлалаар ирсэн боловч нарны халуун тэсвэрлэхийн аргагүй, өдрийн турш сүүдэр хайн, усан оргилуур бараадан үнэхээр хэцүү байна" хэмээн нэгэн жуулчин өгүүлсэн байна.

Үүнтэй адил дүр зураг хөрш зэргэлдээ Испанид мөн ажиглагдаж байна. Каталони, Андалуси, Севильед өнөөдрийн байдлаар +41 градус хүрчээ. Жуулчид хотоор аялахаас татгалзан ихэнх цагаа усны дэргэд өнгөрөөхийг эрмэлзэж байна. Харин хүйтэн ундаа, зайрмаг зарж буй хүмүүсийн орлого эдгээр өдрүүдэд хоёр дахин нэмэгдсэн ажээ.

Боснид сүүлийн хэдэн жил тохиолдоогүй хуурайшилт ган болон энэ жил сайн ургац авах боломжгүй боллоо хэмээн урьдчилан таамаглаж байгаа аж.

Д.Мигаа

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top