Албан тушаалтнууд групп секс хийсний төлөө намаасаа хөөгджээ

Автор | Zindaa.mn
2012 оны 08 сарын 18

Daily Mail-д мэдээлснээр Хятадын хэдэн албан тушаалтны групп секс хийж байгаа 100 орчим зураг интернетэд тавигдсны улмаас  Коммунист намаасаа ичгүүртэйгээр хөөгдсөн байна. Тэдгээр эрхмүүд хэрэг явдал зөвхөн намын үнэмлэхээ хураалгаад зогсохгүй, өөр ноцтой байдалд хүрэхээс болгоомжилж байгаа аж.

Гурван эрэгтэй, хоёр бүсгүй камерын өмнө зоригтойгоор янз бүрийн байрлалд сексдэж буй зургууд тавигдсан юм байна. Энэхүү групп сексд оролцогчид нь Аньхой мужийн Коммунист намын нарийн бичгийн дарга Ван Миньшень, Залуучуудын эвлэлийн үүрийн дарга Ван Юй, Миньшений орлогч Цзян Дабин нар байжээ. Тэдний зүй зохисгүй үйлдлийг буруутгаж байгаа ба хорих ял ч авч магадгүй байгаа аж.

Коммунист намын нарийн бичгийн дарга Ван Миньшень түүний улс төрийн өрсөлдөгчид нь зориуд нэр төрийг нь гутаах гэж адил төстэй хүний зургийг орлуулж тавьсан хэмээн мэдэгдэж байгаа бол хамтран оролцсон залуу нь энэхүү үйлдлээ үгүйсгээгүйгээр үл барам өөрийн дунд сургуулийн багшийн эхнэртэй хамт групп секс хийсэн гэж мэдэгдсэн байна.

Интернетд тавигдсан энэхүү зургууд ихээхэн шуугиан тарьсан ба Хятадын Коммунист намын эрх баригчид Weibo сайтын удирдлагад хандан уг зургуудыг хориглохыг хүссэн ажээ.

Д.Мигаа 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top