62 дахь удаагийн “Дэлхийн мисс-2012” ӨМӨЗОроны Ордос хотноо амжилттай зохион байгуулагдлаа. Дэлхийн 116 орны авъяаслаг, үзэсгэлэнт мисс оролцсноос шилдэг 15-д АНУ, Испани, Филиппин, Нидерланд, Мексик, Кень, Индонез, Их Британи Умард Ирландын вант улс, Өмнөд Судан, Ямайк, Энэтхэг, Бразил, Австрали, Уэльс, Хятадын гоо бүсгүй шалгараад байсан юм. Улмаар шилдэг 15 бүсгүйгээс Өмнөд Судан, Ямайк, Энэтхэг, Бразил, Австрали, Уэльс, Хятадын гоо бүсгүй шилдгээр шалгарав. Ингээд тэдний дундаас гурав дугаар байрнаас эхлэн дэлхийн гоо бүсгүйг шалгарууллаа. Дэлхийн мисс-2012 тэмцээний гуравдугаар байрт Австралийн мисс Жессика Кахавати, хоёрдугаар байрт Уэльсийн мисс Софи Моулдс орсон байна. Ингээд 2012 оны Дэлхийн миссээр БНХАУ-ын мисс Вен Шиа Юу шалгарсан юм.
Вен Шиа Юу нь 23 настай , 177см өндөр, Харбин хотын оршин суугч. Төгөлдөр хуур тоглох, дуулах дуртай.
Дэлхийн миссийг шалгаруулахдаа гоо бүсгүйчүүдийг цөөнгүй төрөлд сорьдог билээ. Ингээд ямар төрөлд аль улсын мисс шалгарсныг танилцуулъя.
Далайн эргийн гоо үзэсгэлэн: Уэльс
Шилдэг модель: Өмнөд Судан
Мультимедиа шагнал: Энэтхэг
Спортлог мисс: Швед
Авъяаслаг мисс:Хятад
Зорилтод мисс: Энэтхэг
Эх газрын үзэсгэлэнт бүсгүй:
Америк тив: Бразил
Африк: Өмнөд Судан
Ази, Номхон далайн орнууд: Хятад
Кариб: Ямайк
Европ: Уэльсийн мисс тус тус шалгарсан байна.
Харин манай улсын мисс Х.Баярмаа хэддүгээр байрт орсон нь одоогоор тодорхойгүй байна. Тэмцээний эцсийн дүн гарахад бид энэ талаар эргэн мэдээлэх болно.
Дараа жилийн дэлхийн мисс Индонезийн Бали болон Жакартад 2013 оны есдүгээр сарын 14-ны өдөр болох юм байна.
А.Баярмаа
Сэтгэгдэл ( 0 )