“Наймаалж” киноны од Микеле Плачидо 37 насаар дүү бүсгүйтэй гэрлэжээ

Автор | Zindaa.mn
2012 оны 08 сарын 20

Италийн кино од тэрээр зургаан настай хүүгийнхээ эхтэй гэрлэхээр шийдсэн нь энэ. Домогт комиссар Каттани хэрхэн Италийн мафитай тэмцдэг болохыг үзэгч олон шимтэн үздэг байсан цаг саяхан билээ. Энэ бол  Микелегийн гуравдахь гэрлэлэт юм. Шинэ эхнэр нь түүнээс 37 насаар дүү гэнэ. 66 настай жүжигчин эр, 29-тэй Федерика Винченти гэх бүсгүй нарын хурим Чистерино хотын гэгээн Николайн хуучны сүмд болжээ. Ёслолын арга хэмжээнд ойролцоогоор 200 хүн оролцсон бөгөөд хүндэтгэлийн хүлээн авалт нь орон нэгэн таван одтой зочид буудалд даруухан байдалтай болж өнгөрсөн байна.   

Р.Слава

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top