Дэлхийн гоо сайхны олимп болсон “Дэлхийн мисс"-ийн тэмцээнд 62 дахь удаагаа Хятадын ӨМӨЗО-ы Ордос хотод болж ендөрлөлөө. Өнгөрсөн долдугаар сарын 19-нөөс эхэлсэн тус тэмцээн нэг сарын турш үргэлжилж, сүүлийн шатны шалгаруулалтаа наймдугаар сарын 18-нд ӨМӨЗО-ы “Dongsheng Fitness” төв цэнгэлдэхэд зохион байгуулав. Дэлхийн 116 орны авъяаслаг, үзэсгэлэнт мисс бүсгүйчүүд оролцсноос шилдэг 15-д АНУ, Испани, Филиппин, Нидерланд, Мексик, Кень, Индонез, Их Британи, Умард Ирландын вант улс, Өмнөд Судан, Ямайк, Энэтхэг, Бразил, Австрали, Уэльс, Хятадын гоо бүсгүйчүүд шалгарсан юм. Улмаар шилдэг 15 бүсгүйгээс Өмнөд Судан, Ямайк, Энэтхэг, Бразил, Австрали, Уэльс, Хятадын гоо бүсгүй шилдэг долоод шалгарсан юм. Тэднээс “Дэлхийн мисс-2012” тэмцээний гуравдугаар байрт Австралийн мисс Жессика Кахавати, дэд миссээр Уэльсийн мисс Софи Моулдс тодорсон бол 2012 оны Дэлхийн миссээр БНХАУ-ын мисс Вен Шиа Юу шалгарсан юм. Дэлхийн миссийн шалгаруулалт хэд хэдэн дэд шалгаруулалтыг бүтэн сарын турш зохион байгуулдаг. Ингээд ямар төрөлд аль улсын мисс шалгарсныг танилцуулъя. Үргэлжлэлийг ЭНД ДАРЖ уншина уу...
Сэтгэгдэл ( 0 )