Гар буутай сурагчийг саатуулав

Автор | Zindaa.mn
2012 оны 08 сарын 20

Москвагийн баруун хойд хэсэгт байлдааны гар буутай наймдугаар ангийн сурагч хүүг саатуулсан байна.

Өнгөрөгч Ням гаригийн үүрийн 4 цагт эргүүлийн цагдаа хүүг зогсоон шалгахад 1955 оны ТТ маркийн гар бууг 6 ширхэг байлдааны сумтай авч явжээ.

Цагдаа нар буу, сумыг хураан авч шинжлүүлэхээр илгээсэн байна. Үүний дараа шөнийн зугаалагч насанд хүрээгүй хүүд “зэр зэвсэг хууль бусаар хадгалсан” гэх 22 УК РФ зүйл ангиар эрүүгийн хэрэг үүсгэлээ хэмээн “Интерфакс” агентлаг мэдээлжээ.

Д.Мигаа

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top