Дайчин сэтгүүлч бүсгүй хар салхины голомтоос мэдээлэл хийв

Автор | Zindaa.mn
2012 оны 08 сарын 20

Хятадын сэтгүүлч бүсгүй эр зориг гарган далайн боомтын хот Нинбод хар шуурга болох үеэр гудамжинд гаран мэдээлэл хийжээ. Бүсгүй далайн хар салхины төв хэсэгт сурвалжлага хийсэн ба салхинд хийсээд явчихгүйн тулд өөрийгөө баганаас оосроор  бэхэлсэн аж.

Уг үйл явдал Хятадын Чжэцзян мужид болжээ. Өнгөрсөн долоо хоногт орон нутгийн цаг уурын албанаас өмнө нь хятадын дорно зүгт тохиолдон 130 хүний амь нас авч одсон “Хайкуи” хэмээх далайн хүчтэй хар шуурга хот руу ойртож явааг мэдээлсэн байна.

Үхлийн аюулт шуурга эхлэхээс хагас цагийн өмнө орон нутгийн нэгэн телесувгийн ажилтан бүсгүй хар салхины голомтоос сурвалжлага хийх даалгавар авчээ. Барууны сэтгүүлчдийн зүгээс азийн мэргэжил нэгтнүүд нь өөрсдийн хамтрагчиддаа “харгис капиталист орнуудаас” илүү хайр гамгүй хандаж байгааг шүүмжлэх аястай байсан байна.

Гадаа гудамжинд хүчтэй салхи, бороотой байсан тул телесувгийн ажилтнууд бүсгүйг баганатай бөх оосроор бэхлэн, бичлэгийн камераа асаажээ. Сурвалжлагч эмэгтэй салхины хүчтэй уралдан хашгирч телевиз үзэгчдэд тухайн үеийн цаг агаарын байдлын талаар мэдээлж эхэлсэн байна. Түр зуур тэрээр тэнцвэрээ хадгалахын тулд доош суужээ. 

Золоор, сэтгүүлч бүсгүйн зовлон минут хүрэхгүй үргэлжлэн, нөхөд нь “хар салхины олзлогдогч бүсгүйг” баганаас чөлөөлсөн аж.

Д.Мигаа

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top