Кино найруулагч амиа хорложээ

Автор | Zindaa.mn
2012 оны 08 сарын 20

“Мэргэн бууч”, “Беверли-Хиллзийн цагдаа2” кинонуудыг бүтээгч, найруулагч, продюсер Тони Скотт амиа хорлосон нь түүний мэргэжил нэгтнүүд болон хүндэлж явдаг хүмүүсийнх нь хувьд жинхэнэ цочирдол болжээ.

Энэхүү эмгэнэлт мэдээ тэр дороо дэлхийгээр түгэн твиттерт түүнийг сайн мэддэг алдартай кино бүтээгчдийн сэтгэгдлүүд тавигдаж эхэлсэн байна.

Алдартай найруулагч Рон Ховард, жүжигчин Стивен Фрай нар өөрсдийн эмгэнэлийг илэрхийлжээ.

Оскарын шагналт найруулагч Рон Ховард (“Аполлон-13”, “Оюун ухааны тоглоом”):

“Эмгэнэлт өдөр. Бид хойшид Тони Скоттын гайхамшигт кинонуудыг үзэж чадахгүй нь”.

Британийн алдарт жүжигчин Стивен Фрай:

“Тони Скоттын нас барсныг сонсоод маш их балмагдлаа. Тэр бол агуу найруулагч, маш даруухан эелдэг хүн байлаа” гэжээ.

Ням гаригт орон нутгийн цагаар 12.30-д Тони Скотт Калифорнийн Винсент Томасын гүүрнээс үсэрчээ. Түүний машин дотроос гэрээслэл зурвас олдсон байна. Амиа хорлох шалтгаан юу байсан талаар одоохондоо тодорхойгүй байгаа аж.

Д.Мигаа

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top