100 мянган британи залуусын дунд явуулсан санал асуулгаас харахад шинэхэн хайртдаа тэр даруй татагддаггүй, дунджаар 14 удаа болзсны дараа хайрын талаар ярилцаж, зүрх сэтгэлийг нь гуйх хүсэл төрдөг гэжээ.
Статистик үзүүлэлтийн дагуу, болзооны дундаж давтамжийг 7 хоногт 2 удаа гэж үзвэл танилцснаас хойш 7 долоо хоногийн дараа хайр ирж таарах нь.
Мөн санал асуулгаас харахад 6 болзооны дараа бие биенийхээ найзуудтай, 12 болзооны дараа эцэг эхтэйгээ танилцана гэсэн байна.
Хосуудын хамтын амьдрал дунджаар 60 болзооны дараа буюу 30 долоо хоногийн дараа эхэлдэг гэжээ.
Харамсалтай нь санал асуулгадаа хэдэн болзооны дараа анх үнсэлцэж, анх сексдэх талаар оруулаагүй ажээ.
Д.Мигаа
Сэтгэгдэл ( 0 )