Венесуэлийн “Йаре-1” хорих ангийн хоригдлуудын дунд үүссэн зөрчлийн уршгаар 25 хүн амь үрэгджээ. Мөн 43 хүн шархадсны 14- нь эргэлтээр ирээд байсан, хоригдлуудын ойр дотны хүмүүс байсан аж.
Хорих ангийн асуудал хариуцдаг сайдын өгүүлснээр зөрчлийн гол шалтгаан нь сөргөлдөгч талуудын нэг лидерийн санамсаргүй буудснаас болсон ажээ.
Энэхүү эмгэнэлт явдлын хариуцагчаар зэвсэг хэрэглэсэн нөхдүүд болон тэдэнд гаднаас буу дамжуулж өгсөн этгээдүүд татагдаж байгаа ба үймээнд оролцсон хоригдлууд болон шоронгийн ажилтнуудыг мөрдөн байцааж байна хэмээн ИТАР-ТАСС мэдээлжээ.
Иймэрхүү зөрчлүүд орон нутгийн хорих ангиудад элбэг тохиолддог ба шоронд дарангуйллаа тогтоосон “пран” хэмээн нэрлэгддэг бүлэглэлийн толгойлогчид өдөөдөг аж.
Тухайн атаман хоригдол бүрээс өөрийн тогтоосон татварыг авдаг ба хугацаандаа төлөөгүй хоригдлыг залхаан цээрлүүлж алах хүртэл үйлдэл хийдэг ажээ.
Өнгөрөх жилийн хугацаанд венесуэлийн шоронд зэвсэгт халдлагын улмаас 560 хүн амь үрэгдэн, 1500 гаруй хоригдол шархдаж гэмтсэн байна. Зөвхөн энэ оны нэгдүгээр сараас зургаадугаар сарын хооронд амь үрэгдэгсдийн тоо 300-аар нэмэгдсэн аж.
Д.Мигаа
Сэтгэгдэл ( 0 )