Хэрвээ та урд хөршөөр зочилдог бол Хунань мужийн Чжучжоу хотын томоохон худалдааны төвийн дээвэр дээр ийм хэлбэрийн хувийн байшингууд байхыг харж болох гэнэ. Үнэхээр ч хүн амын нягтрал ихтэй, газар нутгийн хувьд хумигдмал байдалд ороод байгаа Хятад улсын хувьд хүн амьдрах нөхцөл бололцоог бүхий л байдлаар судлаж ашигладаг нь ойлгомжтой. Тэгвэл тэдгээр ажлынх нь тод жишээ энэ гэлтэй. Орон нутгийнхаа томд тооцогдох бас талбай ихтэй байрилгуудын дээврийг тэд ингэж ашиглаж эхэлж байна. Үүнийг нь нутгийн засаг захиргаа болон улсаас нь ч дэмжиж цаашдаа өөр олон хот мужид энэ санааг хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа гэнэ.
Р.Слава
Сэтгэгдэл ( 0 )