Сара Жессика Паркер багадаа “нугасны муухай дэгдээхэй” байжээ

Автор | Zindaa.mn
2012 оны 08 сарын 21

“Их хотын секс”-ийн од бүсгүйн багын нэгэн зургийг барууны хэвлэлүүд нийтлэж эхэлжээ. Сара Джессика ПАРКЕРИЙГ тухайн цаг үеийнхээ загварын болон дэлгэцийн нүүр царай мэтээр өргөмжилж байсан нь саяхан. Киноноос гадна дэлхийн томоохон хэвлэлүүдийн нүүр царай болж байсан түүнийг багадаа ийм охин байсан хэмээн хэн ч төсөөлөөгүй байсан талаар бичиж байна. Британийн Daily Mail-д нийтлэгдсэн энэхүү зураг дээр Сара 14 настай байжээ. 1979 онд тэрээр Бродвейн нэгэн мюзиклийн гол дүрд шалгуулж байх үедээ энэ зургийг авахуулсан гэнэ. Тэгвэл өдгөө 47-той хатагтайн хувьд саяхан Nina Ricci брендийн цүнхийг сурталчлах гэрээ байгуулаад байгаа билээ.

Р.Слава

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top